Би амьдарч байна
Хоёр биш нэг л амьдарна
Хоёргүй нэгэн сэтгэлээр амьдарна
Хуурахгүй үнэн сэтгэлээр амьдарна
Хуучрашгүй гэгээн дурсамжаар амьдарна
Хууртах гэнэн зангаар амьдарна
Хуулбарлахгүй өөрийн замаар амьдарна
Хайрыг хайрлаж амьдарна
Хатууг зөөллөж амьдарна
Худлыг тэвчиж амьдарна
Хуурсанг өршөөж амьдарна
Харанхуйг гэрэлтүүлж амьдарна
Хальтарсанг түшиж амьдарна
Нулимасаа нуухгүй амьдарна
Нууцыг хадгалж амьдарна
Нураахгүй бүтээж амьдарна
Няцахгүй тэмцэж амьдарна
Бусдад туслаж амьдарна
Буцаахгүй өгч амьдарна
Биелэхгүй мөрөөдөлөөр амьдарна
Биелсэн зорилогоор амьдарна
Энэ...